Түр хүлээнэ үү
card

VIP сургалт

Орчин үеийн завгүй амвдарлын хэв маяг, хэт эрчимтэй ачаалал авсан дасгал хөдөлгөөний үед энерги, эрч хүч алдагдаж тархи байнга ажиллаж байдаг учраас энергийг хадгах нөхөн сэргээхийн тулд эмчилгээний йога үүссэн.

Дэлгэрэнгүй

DETOX хөтөлбөр

DETOX хөтөлбөр нь 5 хоног вакум орчинд багшийн удирдалган дор йога бясалгал мацагтай хослуулсан үр дүнтэй сургалт юм.

Дэлгэрэнгүй
/

ЙОГА БЯСАЛГАЛЫН ХӨТӨЛБӨРҮҮД

 

"Сэтгэгдэл"

Nara Nyama

Нарлаг сайхан шар хоолойд Найман ханатай өргөө цагаан гэрт Наян настай буурай хүртэлх бид Уртын сайхан дуундаа баясалганхан Ухаант ардынхаа хоолыг зооглонхон Галын дулаан илчэнд лагшин амрааж, сэтгэл төвшитгөн,амьсгалыг анирдаж оршихуйдаа тухаллаа...Эрүүл амьдрал хэмээх эрхэм сайхныг ухааруулан нүд нээх үйлсэд нь түмэн олон дагах болтугай ...

Nara Nyama
Ariungerel Jigjid

Агаарын сайханд амар амгаланг бэлэглэсэн үнэхээр сайхан газар амарсандаа сэтгэл хангалуун байна. Охин минь үлдмээр байна гээд үлдсэн. Арав гаруйхан настай бяцхан зүрх зөнгөөрөө гайхамшигт тэмүүлсээн. Зүгээр нэг амрах бус йога, бясалгалын сайн сайхнаас танин мэдэж, дандаа биед зохистой уламжлалт идээ ундаагаа хүртэж тунгалаг агаартай уулс дунд байна гэдэг утгаараа жаргал юм даа.

Ariungerel Jigjid
Ариунтуяа Дэндэв

Өөрийгөө тээр доор орхисон байсан аа багш нарыхаа ачаар ухаарч хөнгөрч явлаа. Бие хөнгөн сэтгэл тэнүүн амьсгал уужим маш сайхан таатай мэдрэмж авсандаа чин зүрхнээсээ талархаж байна аа. Одоо би л өөр өөртэйгөө ажилах зүгийг олсон. Хичээнгүйлэн өөрийгөө өөрчлөх болно. Баярлалаа багш нартаа та бүхний минь Түмний төлөө үйлчилэх үйлс тань амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе......

Ариунтуяа Дэндэв
Болор Хишиг

Хоргүйжүүлэх эмчилгээ сургалт үнэхээр гайхалтай байлаа. Чив чимээгүй орчинд дуу хураалтайгаар мацаг барин йога бясалгалын түвшинд зөвхөн өөр өөрийгөө анирдан ажиглан мэдэрч амьсгалаараа бие сэтгэлийн чангарлыг суллаж дээр урсах энергыг зөв урсгаснаар биеээс хорыг гадагшлуулж сэтгэлийн стресс. Өвчиний илэрлүүдийг эмчлэх боломжтойг мэдрүүлсэн маш үр дүнтэй сургалтанд хамрагдасандаа баяртай байна. Эзэн хичээвэл Заяа хичээнэ гэдгээр би өөрөө өөрийгөө өөрчлөх. Өөдрөг эрүүл аз жаргалтайгаар энэ нийгэмд амьдарч болно гэдэгт итгэлтэй байгаа. Багш нартаа маш их талархлалаа.......... Та бүхэний минь үйл үйлс нь түмэн олон хүмүүст хүрэх болтугай....

Болор Хишиг
Түшигээ Түшиг

Нуруу маань маш сайхан амрана эрүүлжиж цусны эргэлт сайжиран булчингийн чангарал сулраад амьсгал чөлөөтэй уужим сэтгэл тайван сайхан болоо. Багш нар минь сэтгэл гарган байгаа орчин хоолний амт чанар хичээлүүд үр дүнтэй байсаан. Та бүхэндээ талархалаа....... Үлгэр жишээ болсон Янжин багшдаа илүү их талархалаа.

Түшигээ Түшиг
Bayramaa Orosbat

Amraltiin min amttai agshin... Minii AAB olon umgui Gaihaltai gedeg ugiig heldeg bailaa. Ene 5 honog gaihaltai bailaa. Bie setgel amisgal buren eruuljih dadalaa olj ablaa.Saihan bolomj burduulj bodol setgeliin tubluruld anhaarch amraasan Ariysahiin tulhuur tubiin Ta nartaa chin setgeleesee talarhsan ta buhen uneheer GAIHALTAI shuu...

Bayramaa Orosbat
Tsegii Bat

Эрүүл агаарт вакум орчинд энэ цаг үеийн эмгүйгээр гаднаас нөлөөлөхгүйгээр өөр дотроосоо эрүүлжих боломжтой гэдэгт итгэсээн. Ангаах маца, Йога бясалгал, Эрүүл хоол бүгд сэтгэл ханамжтай таатай сайхан байлаа. Баярлалаа та бүхэндээ.

Tsegii Bat
Amgalan BT

Мацаг барьж байхдаа дуугаа хураана Йога Бясалгал хийгээд өөр дотороо амрана тайвшрана гэдэг үнэхээр сайхан юм байна аа :) Биеийн хөшинг, сэтгэл тавгүйдэл арилаж цаанаал нэг амар амгалан хангалуун хүсэл тэмүүлэл бадрангүй байх юм. Элдэв янзын ааш авир минь дарагдаж өөрт амар гэдэг нь...

Amgalan BT

БЭЛГИЙН КАРТ

Хайртай дотны хүмүүсдээ бэлэглэх БЭЛГИЙН КАРТ та бүхэндээ зориулан гаргалаа
Эмчилгээний йога бясалгалын 5 хоногийн VIP сургалт
Та хэн нэгэн хайртай хүндээ өөрийн дотоодоо мэдрэн амаран тайвширч, эрүүл энх, амар амгалан,аз жаргалтай байх боломжийг олгосон энэ гайхамшигтай бэлгийг бэлэглэж буй таны чин сэтгэл буян заяг бишэрмуй

Бидэнтэй холбогдох

Бидэнтэй холбогдож мэдээлэл аваарай