Түр хүлээнэ үү
card

Бидний тухай

 

Монголын анхны эко орчинд цэвэр агаарт хүн зон олоны эрүүл энх, сэтгэлийн амар амгалан аз жаргалын төлөө зөв амьдарлын хэв маягт уриалан Йога бясалгалын хосгүй гайхамшигийг түгээн дэлгэрүүлэх үйлсын тулд хүн бүр өөрийн бие сэтгэл амьсгалаа мэдрэн нам гүм орчинд дотоод оршихуйдаа амран тайвширах боломжтой 5,7 хоногийн вакумжуулсан багц сургалтуудыг жилийн 4 улиралын турш мэргэжлийн ур чадвартай найрсаг баг хамт олон зорин ажиллаж байна.

Бясалгал бол бидныг зовлонгоос сөрөг үр дагвараас чөлөөлж сэтгэлийг ариусагснаар тайван амгалан болж эрүүл саруул амар амгалан аз жаргалыг мэдрүүлдэг. 

Амьсгалаа анзааран мэдэрч бие сэтгэлээ удирдах нь таныг яг одоогын энэ хоромд байх боломжыг олгодог. Энэ нь хүний дотор явагдах хувьсалын цор ганц түлхүүр юм.

Амьсгал уужим үед бие эрүүл, сэтгэл амар амгалан , аз жаргал цэнгэл оршино....

Мөн чанартаа хүн төрлөхтний зовлонгын их үүсвэр болсон цаг үргэлжид сэтгэлийн тэнцвэрээ алдсан уур уцаар, шунал хүсэл, уйтгар гуниг, мунхагын гэмийг багасган арилгах арга зам амьдрах ухаан юм. 

Йога бясалгалаар тууштай хичээлснээр хүн хуучин муу дадал зуршлаасаа ангиржиран өөрийн эерэг сайн мөн чанарууд илрэнэ. Өөртөө болон өрөөл бусдад ч сайн сайхнаар нөлөөлдөг.

Йогч, Бясалгагч хүн өглөө эртийн цагыг өөртөө зориулаж чадсанаар өдрийн туршид эрч хүчтэй, өөдрөг, аз жаргалтай байж чаддаг. Өөрийгөө өөрчлөн ариун байлгах нь ямар нэгэн даваа бэрхшээлтэй тиймээс та өглөө эртлэн өөрийнхөө төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж тууштай үнэн ч байх хэрэгтэй. Бид өөрсдийнхөө төлөө залхуурах, хойш тавих гэмтэй. Амран тайвширч амар амгаланг өөрийн дотоодоос бий болгох йога баясалгал гэх хосгуй арга техникийг суралцан Өөрийн дадал болгоорой.

Таны төлөө хэн ч ажилах боломжгүй ганцхан та өөрөө л өөрийгөө өөрчилж чадна.

Та энэ йога бясалгалд дүрэн журам сахилаг батыг чандлан сахиж өөртөө итгэл сэтгэл дүүрэн байгаарай. Бясалгал нь шашин бус хүний дотоодод буй хязгааргүй чадамжыг нээх оюун санааныхаа дотоодруу нэвтрэх боломжийг өгдөг шинжлэх ухаан юм аа.

Йога Бясалгалын ач тусыг шинжлэх ухаан болон ангаах ухаан хүлээн зөвшөөрсөөр байгаа.

Хүрээлэн буй бүхий л зүйлсд чин сэтгэлээсээ талархах бүрд таны энерги идэвхжин эрч хүч урам зоригоор тэжээгдэн амьдрал баялаг болдог. Зүрхээрээ талархасан бүхэн оршихуйд тань энэрэл хайр өгөх болтугай. 

Өгөх сэтгэлээс өөдлөх зам эхтэй 

Энэрэл хайраас энэ л орчилон эхтэй 

Тэгш амгалан сэтгэл орших болтугай...........

Багш нар

Эртний сайхан Йога Бясалгалын мэдлэгийг Монголынхоо уламжлалт ур ухаан, өв соёл, уламжлалт ангаах ухааны мэдлэгтэй хослуулан дэлгэрүүлэн явах нь эрхэм зорилго минь билээ.
Төвийн багш нар нь 15 жилийн йога бясалгалын арвин туршлагтай...

Л. Янжин

Йогийн багш
АНУ-н улсын Yoga Alliance-д бүртгэлтэй уламжлалт хатха йогийн багш

Б.Дарьжав

Бясалгалын багш, БНЭУ-ын Yoga alliance виняаса йогийн багш, Эмчилгээний йогийн багш,

Б. Нансалмаа

Йогийн багш
БНЭУ-ын Yoga alliance виняаса йогийн багш, Эмчилгээний йогийн багш, ОУ-ын нүүрний йогийн багш

Хичээлийн Үеээр...

Манай төвд хүрэлцэн ирж өөр өөрлүү хөтлөх хөтөлбөрт хамрагдан тайван амгалан, эрүүл саруул эрч хүч өөрөөс минь ихтэйг мэдрэн нүдэндээ гал нүүрэндээ цог бадруулсан та бүхэндээ талархлаа.
Та бүхэн минь эрүүл энх тэгш амгалан сэтгэл аз жаргалаар бялхан байх болтугай ...................................
Амьсгал Бие Сэтгэл сүлэлдэн нэгдсэн чухам өөрийн мөн чанараар жаргасан хичээлүүд үргэлжилсээр л...................................
Хүн яруу төгөлдөр бүтээгджээ...............
Бүтээгч хүчинд талархий.......................

Зургийн Цомог