Түр хүлээнэ үү
card

Эмчилгээний 5 хоногийн хоргүйжүүлэх DETOX хөтөлбөр (SILENCE MEDITATION-дуугаа хураана)

Барааны код:
Үнэ
360,000

Эрүүл Цэвэр агаарт зөөлөн урсгалт Эмчилгээний йога+ Алжаал тайлах Бясалгал хосолсон тав тухтай байр нам тайван орчинд 5 хоног вакум орчинд багшийн удирдалган дор йога бясалгал мацагтай хослуулсан үр дүнтэй сургалт юм.

Мэдлэгээс мэдрэмж илүү чухал.....

Үнэд багтсан:
Байрлах өрөө
Мацагын үеийн /эрүүл, зөв зохистой хоололт/

Йога Бясалгалын хичээл

Хоол:
Мацагын үеийн эрүүл, зөв зохистой хоолоор үйлчилнэ.

Өдөр: 2020-03-02

Эмчилгээний йогийн үед тархи, мэдрэлийн систем дээд зэрэгээр сулран бте махбод бүрэн амарч чаддаг. Энэ нь цусны эргэлийг сайжруулан булчирхан үйл ажилгааг идэвхжүүлж эд эсийн түвшинд бие эрүүлжиж сэтгэл санаа тайвширан стресс бухимдлаас ангижирна.

Энэ эмчилгээний йогийг мацаг, бясалгал, амьсгалын дасгалтай хослуулан хийсэнээр таны бие махбод эрүүл чийрэг, тэгш амгалан сэтгэлтэй ухамсар сэргэнэ.

Эрт дээр үеэс мацгийг бүхийл өвчин эмгэгийг анагаах болон урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд ашиглаж ирсэн байна.

Мацаг нь бие физиологи байгалийн жамаар өөр өөрийгөө сэргээн цэвэрлэж, нөхөн сэргээх анагаах хүчийг нээж өгдөг арга зам юм.

Одоо үед мөн адил эмчлэх, анагаах зорилгоор ашигласаар л байна. Амьсгалын замын багтраа ,өвчин, арьсны үрэвсэлт өвчнүүд, хоол боловсруулах тогтолцооны доголдол, үе мөчний өвчин, харшил, зүрх судасны эмгэг гэх мэт маш олон төрлийн өвчин эмгэгийг мацаг барьснаар бүрэн анагааж болдог байна.

Зөв амьдрах төдийгүй эрүүл энх тэгш амгалан сэтгэл гэгээрлийн үүдийг нээх түлхүүр нь АМЬСГАЛ юм

Амьсгал дээр төвлөрч эхэлсэнээр амьсгалын хэм уужим урт болж бие амар сэтгэл тайван байдаг, ингэснээр өөрийн хүч сэргэнэ, энергийн чөлөөт урсгал, ухамсар оюун ухаан сэргэж хүн урт наслаж удаан жаргах боломжтой. 

Амьсгал бол таны сэтгэлийн болоод биеийн эрүүл мэндийн хөтөч.

Биеийн бохиргыг усаар угаана...............................................

Сэтгэлийн бохирыг/сөрөг бодолыг/ зөвхөн БЯСАЛГАЛААР л засна.............................

Хүний хөгжил дэвшил, дотоод мөн чанараа нээхийн тулд Патанжали йога сударт йогийн 8 зам мөрийг хамт зэрэг хөгжүүлэх тухай айлддаг. 8 хөлөл нь нэгэн нэгэнтэйгээ нягт холбоотой. Сахил хүртэх нь танд улам хүч чадал авчирна. Та амьдрал дээр орон зай гэрэл гэгээтэй амьдарна. Амьдрал дээр ямар ч дарамт үзүүлэхгүй амьдрах. 

Та хүмүүн заяандаа өчүүхэн бодол өчүүхэн сэтгэлтэй байж болохгүй. 

1, Yama (Цээрлэх үйлүүд буюу өөрийгөө хянах)

-Үг нь үнэн зөв (дотоод хандлага сэтгэл зүрхээрээ үнэн байх)

-Үйлдэл нь зөв үйлс нь арвин байж 

-Садар самууныг тэвчих  

-Үнэнч 

-Өгөөмөр байх гэсэн 5 сахил юм.

2. Niyama нь өөрөө өөртэйгээ хэрхэн зөв харьцах ухамсар юм. 

- Бие сэтгэлийн ариун байдал

- Сэтгэл хамгалуун аз жаргалтай байх

-Хувын сахилаг бат, тэвчээр хатуужил

-Өөрийгээ танин мэдэхүй 

-Итгэл сэтгэлтэйгээр аливаа зүйлд хандах

Яма болон Няма нь йогач хүний дотоод сэтгэл бодлыг төлөөлж байдаг. Йим чанаруудыг эзэмшсэн хүн өөр өөртөө эзэн нь байж сайн зан чанар, хүч чадартайгаар амар амгалан амьдардаг.  


3. Asana (Бие махбодын дасгал)

-Асана танд тавлаг, хэцүү байдал хоёрыг хамт байлгадаг

-Хамгийн гол зүйл нь амьсгал бие махбод оо мэдэрч хичээл чармаалтай сул орхин хягааргүй мэдрэх.
4. Pranayama (Амьсгалын дасгал)

-Парнаяама хийгээд байвал биеийн аль нэг хэсэгт тээглэхгүй болчихдог. Амьсгалаараа биеээсээ хорыг гадагшлуулдаг. Таны дотор тунгалаг шинэ үйлдэл зөв байдаг. Таны сэтгэл өөрийн гэсэн чиг хандлагатай болдог зөв зүгрүү явдаг.
5. Pratyahara (5 мэдрэхүйн шунал хүслээс өөрийгөө ангижлуулах)

Сонсох, үнэртэх, амтлах, харах, үнэртэх, гэсэн 5 мэдэрхүүгээ дотогш хумин өөрийн дотоодруугаа хандуулсан үед сэтгэл чинь өөрийн мөн чанар дээрээ эргэн ирэх болно. 

Хүн мэдэрхүүгээ гадаад ертөнцрүү чиглуулахээ түр болиод дотоод ертөнцрүүгээ чиглүүлэн төвдөө оршихуй......................
6. Dharana (Төвлөрөл)

Төвлөрөл нь анхаарал болон бодол санаагаа нэгэн зүгт тогтвортойгоор орших.
7. Dhyana (Бясалгал)

Бясалгалын үед л та ухамсартайгаар жинхэнээсээ амарч тайвширдаг.

8. Samadhi (Өөрийгөө танин мэдэх/Өөртөөгөө байх)

Самада нь цэвэр ариун, ямар нэгэн юманд үл хүлэгдсэн ухамсрын төвшин юм. Самада нь орон зай, цаг хугацаа, өнгөрсөн ирээдүй, хувь хүн зэргээс цанагш мөнхийн, хязгааргүй ертөнцийг танин мэдэх үйл явц юм. Энэ бол таны жинхэнэ мөн чанар. 

Гайхалтай сайхан бясалгал хийсэний дараагаар та өөрийгээ бүрэн бүтэн, төгс төгөлдөр гэдгээ мэдрэнэ.

  • Энэхүү сургалтанд 16-с дээш насны ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ бүх хүмүүс хамрагдах боломжтой бөгөөд урьд өмнө йогийн дасгал, бясалгалаар хичээллэж байсан туршлага огт шаардахгүй, цаг заваа сайтар зохицуулаад ирхэд болно.
  • ОО, Саван, сойз, шампунь, гар нүүрний алчуур гэх мэт
  • Халуунаа баридаг жижиг халуун сав (300-500 мг)
  • Зөөлөн ултай таавчиг (Дулаан)
  • Ор дэрний цагаан хэрэглэл
  • Биенд эвтээхэн 2-3 ээлжийн хувцас оймс (Цээж нуруу гар ил гарсан цамц хэрэггүй, Хэт богино өмд хэрэггүй)
  • Нүүрний йогад хэрэглэх толь
  • Үнэт эдлэл ,алт мөнгө /Төвд байрлах хугацаанд таньд хэрэг болохгүй/
  • Архи, Тамхи, Чихэр Боов Бусад хүнсний зүйлс /Төвөөс өгч байгаа хоол унд эрүүл зөв зохистойг эрхэмлэсэн байгаа/
  1. Архи Тамхи хортон хэрэглэхгүй байх
  2. Амьтны амь хөнөөхгүй байх
  3. Хулгай хийхгүй байх
  4. Худал хэлэхгүй байх
  5. Хурцал үйлдэхгүй байх
  6. Үнэртэй ус хэрэглэхгүй
  7. Гар утас хэрэглэхгүй  /5 хоног энэ соронзон долгионоос холдох хэрэгтэй /
  8. Юм ярихгүй нам гүн тайван байх  /хоорондоо элдэвийн юм ярихгүй. Ямар нэгэн эргэлзсэн асуух зүйл гарвал зохион байгуулагчид болон багшдаа хандан асууж болно/
  9. Ном сэтгүүл уншихгүй /Ингэх нь таны анхаарлыг сарьнуулж өөртөйгөө байж бясалгахад саад болох учираас бүх цаг заваа йога бясалгалдаа зориулах хэрэгтэй/

Дээрхи дүрэм журам нь энэ 5 хоногийн сургалтаас ач тус ихийг хүртхэд тань туслах болно.

Багш нар

Эртний сайхан Йога Бясалгалын мэдлэгийг монголынхоо уламжлалт ур ухаан, өв соёл, уламжлалт ангаах ухааны мэдлэгтэй хослуулан дэлгэрүүлэн явах нь эрхэм зорилго минь билээ.
Төвийн багш нар нь 15 жилийн йога бясалгалын арван туршлагтай...

Л. Янжин

Йогийн багш
АНУ-н улсын Yoga Alliance-д бүртгэлтэй уламжлалт хатха йогийн багш

Б.Дарьжав

Бясалгалын багш, БНЭУ-ын Yoga alliance виняаса йогийн багш, Эмчилгээний йогийн багш,

Б. Нансалмаа

Йогийн багш
БНЭУ-ын Yoga alliance виняаса йогийн багш, Эмчилгээний йогийн багш, ОУ-ын нүүрний йогийн багш

Хоол

Өв уламжлагдан ирсэн шар тос цагаан идээгээр амтлан гаргасан амт чанартай эмчилгээний цагаан хоолоор үйлчилнэ. 

Их идэхийн эрдэм гэж үгүй 
Их идсэнээр биед гэм болдог
Хэмжээт бага зохистой хоол цай 
Шим тэжээл шингэц сайтай байдаг
Гэр,биеэ гоёх сайн ходоодоо гоёх нь бүр илүү ач тустай

Хичээлийн Үйл Явцын Зураг

Ариусахуйн түлхүүр йога бясалгалын төврүү явах замыг дроноор харуулав